Мэдээ
1 мин уншина

Сент-Китс ба Невис улс ундны усны хомсдолд орж, олон улсын тусламж хүсжээ

COP-17 хурлын үеэр улс орныхоо ундны усны нөхцөл байдлын талаар хөндөж, олон улсын хамтын нийгэмлэгээс яаралтай дэмжлэг хүссэн байна.

Сент-Китс ба Невис улс ундны усны хомсдолд орж, олон улсын тусламж хүсжээ

Сент-Китс ба Невис улс ундны усны хомсдолд орж, олон улсын тусламж хүсжээ

Сент-Китс ба Невис улсын төлөөлөгч COP-17 хурлын үеэр улс орныхоо ундны усны нөхцөл байдлын талаар хөндөж, олон улсын хамтын нийгэмлэгээс яаралтай дэмжлэг хүссэн байна.

Тус улсын иргэдийн ундны усны гол эх үүсвэрийн нэг нь бороо байдаг ч хур тунадасны хэмжээ буурч, усны хүртээмж улам хүндэрч байгаа талаар төлөөлөгч онцолжээ. Энэ жил тус улсад бороо орох магадлал 44 хувиар буурсан гэх мэдээлэл мөн яригдсан байна.

Иргэдийн усны хэрэгцээг хангахын тулд далайн усыг цэвэршүүлэх тоног төхөөрөмжөөр хангах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, шаардлагатай тохиолдолд ус импортлох боломж бүрдүүлэхийг олон улсын байгууллагуудаас хүссэн байна. Энэ талаар нэгэн иргэн өөрийн цахим хуудсандаа:

“Иргэдийн ус уух найдвар нь бороо болсон. Гэтэл бороо орохгүй байна. Одоо иргэд маань усгүй баларч байна. Далайн ус цэвэршүүлэх техник, санхүүжилт болон ус импортлох боломж олгооч гэж хүсжээ. Бензинээс ч илүү аймшигтай асуудал байна даа”

хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан хур тунадасны өөрчлөлт, усны хомсдол нь жижиг арлын орнуудын хувьд улам бүр ноцтой асуудал болж байгааг энэ нөхцөл байдал харуулж байна.

Эх сурвалж: COP-17 хурлын үеэр хэлсэн мэдээлэл, иргэний цахим нийтлэл.